Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр, маргаашийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй ахмадуудыг эхэлж бүртгэж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг зорилтот бүлгээр нь хувааж, бүртгүүлэх өдрийг хуваарилсан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 5 хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд 5 хувийн квот олгож байгаа юм.

Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс ирэх сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх бөгөөд хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *