Categories
мэдээ нийгэм

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө

Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улс ардчилсан орон болох, иргэн нь эрх чөлөөтэй, ардчилсан улсын иргэн болох түүхэн үйл явц тохиосон. Энэ түүхэн үйл явцад гавьяа байгуулсан хүний нэг бол тухайн үедээ Монголын төрийг удирдаж байсан МАН-ын дарга Жамбын Батмөнх гуай байдаг. Жил бүхэн Ардчиллын өдрөөр энэ хүний түүхэн гавьяаг бид бүхэн төрөл төрөгсөд, Монголын ард түмэн хамтдаа хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Дэлхийд цорын ганцханд тооцогдох улстөрийн хоригдолгүй, буун дуугүй, улстөрийн хэлмэгдүүлэлтгүй, хүний амь насны гарзгүй тайван замын хувьсгал хийхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяаг нь бид үеийн үед санаж дурсаж явах учиртай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *