“Монголын Төмөр зам” ТӨХК Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дэх Төмөртэйн өртөөнөөс Хандгайтын өртөө хүртэл 23.4 км төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж байна. Түүнчлэн боловсруулсан төмрийн хүдрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Замын-Үүд өртөө рүү тээвэрлэн экспортожээ. Өнөөдрийн байдлаар 25727 воган төмрийн хүдрийг тээвэрлэн гаргасан байна.
Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 1.7 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэжээ. Ингэхдээ өртөөний болон ачааны вагонуудыг Замын-Үүд өртөөн дээр тогтмол ариутган халдваргүйжүүлж байна.