“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдож, өнөөдөр түлхүүр гардуулах ёслол боллоо. Тус ёслолд Эрчим хүчний сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов,Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар нар болон ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, “Союз” компаний төлөөлөгчид оролцов.
“ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсоныг Монгол Улсын төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдсан байдаг.“ДЦС-4” ТӨХК нь нь 2011 оны сүүлээр 7 зуух, 6 турбинтай ажиллаж, 582 МВт-ын нийлбэр ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.
Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөлбайсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчимхүчний хэмжээ 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.
Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу 2 жилийн дотор, хамгийн хямд зардлаар /1МВт-570 мянган ам.доллар/ хэрэгжсэн төсөл болсон юм. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм.Төслийг хэрэгжүүлэхэдОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ.Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.
Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.
Нээлтийн ёслолын үеэр төслийг хэрэгжүүлэхэдонцгой хувь нэмэр оруулсан инженер, техникийн ажилтнуудад “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захиралтушаалаар мөнгөн шагнал, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компаний удирдлагын шийдвэрээр Хүндэт үнэмлэхээр тус тус шагналаа.