Сүхбаатар дүүрэгт байрлах ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг иргэн О.Энхмаа АТГ-ын даргад хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АТГ-ын даргад албан шаардлага хүргүүлж байна. 1,023 хүний амь эрстсэн хүнд үед нэг эмнэлэг барих газрыг дээрэмдсэн хууль бус ажиллагаанд эрх мэдэлтнүүдийн үйлдлийг мэдсээр байж шалгах шаардлагагүй хэмээн хэргийг хаахаар оролдож байгаа хүмүүст хариуцлага тооцож, гурван шатны прокурорын буруу дүгнэлтийг цуцлуулахыг шаардаж байна.
- 2004 оны аравдугаар сарын 6-ны өдөр 450 тоот захирамжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн 1,200 мкв газрыг орон сууц барих,
- Иргэн н.Хандармаад 120 мкв газрыг хууль бусаар,
- “Алтантулга” ХХК-д 4,024 мкв газрыг 2011 онд барилга барих зориулалтаар өгсөн.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байхад, эмнэлгийн онцгой обьектыг хууль бусаар барилга бариулахаар олгосон байна. 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 320 дугаартай тогтоолоор “Хамтын шийдэл” төрийн бус байгууллага хууль бусаар Түлэнхийн эмнэлгийн газарт шилжиж, 12 давхар хувийн орон сууц барих тогтоол гарсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч, нураахыг шаардаж байгаа юм” хэмээн ярив.