Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 402.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа || DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 350.7 (7.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд бараа худалдааны алдагдал 251.5 сая, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 сая, зарлага 170.2 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 сая ам.доллароор багассан бол зарлага 33.9 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны алдагдал нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеийнхээс 42.9 сая ам.доллароор нэмэгдэж, 118.2 сая ам.доллар боллоо.

Хөрөнгийн данс энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 сая ам.доллароор багасжээ. Санхүүгийн дансны тэнцэл мөн сард 73.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны 1 дүгээр сард, өмнөх оны мөн үеийнхээс 179.4 сая ам.доллароор нэмэгдэж, 106.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төлбөрийн тэнцэл энэ оны 1 дүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 180.2 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *