Categories
мэдээ нийгэм

“Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” зохион байгуулагдаж байна

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр “Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015”-ийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, банкууд, олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөн танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллах аж.

Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, банкуудын 120 гаруй төлөөлөл оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *