Categories
мэдээ нийгэм

“ТТ Жевико” компанийн гурван ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумруу явж байсан уул уурхайн компанийн ажилчдаас түргэвчилсэн оношлуураар коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл “ТТ Жевико” компанийн ажилчид байсан бөгөөд гурван ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээллээ.

Уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын 600 гаруй ажилтан ээлж солигдож ажиллахаар өчигдөр (2020.12.10) 16:00 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн ба тэднийг замд явах хугацаанд ажилтны шинжилгээнд коронавирусийн халдварын сэжигтэй байдал илэрсэн тул автобуснуудыг буцаан татаж, PCR шинжилгээний хариу хүлээх зохицуулалт хийсэн юм.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нэг автобусанд 20 хүн суулгаж явсан тул ойролцоогоор 30 автобустайгаар ажилчдыг тээвэрлэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *