Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн мэдэгдэл гаргалаа

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох ОХУ, БНХАУ, Их Британи, АНУ, Франц хамтран мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд ” Цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг бид үндсэн үүргээ хэмээн үздэг. Цөмийн дайны хор хөнөөл асар их. Тиймээс цөмийн зэвсгийг цаашид дэлгэрүүлэхээс татгалзаж байна” гэжээ.

Мөн цөмийн зэвсгийг хураах, хяналт тавих тухай хэлэлцээр, тэр дундаа Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг дагаж мөрдөхийн чухлыг улс гүрнүүдэд санууллаа.

Энэхүү гэрээний дагуу талууд таван жилд нэг хуралддаг бөгөөд энэ удаа нэгдүгээр сарын 4-28 ны хооронд Нью-Йоркт хотноо хуралдах юм. Угтаа гэрээний товын дагуу 2020 онд хуралдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм. Өнөөдрийн байдлаар гэрээнд 191 орон нэгдээд буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *