Categories
мэдээ нийгэм

Цонхны тавцан дээр сууж байсан хүүг аварчээ

Таван давхар байрны хамгийн дээд давхрын цонхны тавцан дээр гараад суучихсан хүүгийн зургийн өнөөдөр нэгэн фэйсбүүк хэрэглэгч олон нийтэд дэлгэв. Тэрбээр “Энэ яасан айхавтар юм болоо вэ. Гэртээ түгжүүлсэн хүүхэд цонхныхоо нарийхан тавцан дээр гараад суучихсан байна. Тоглох юмсан гэж бодож явдаг насандаа яваа хүү гадуур гүйлдэж хөгжилдэж буй хүүхдүүдийг хараад тогломоор санагдаад ингэсэн юм болов уу. Хулгайч, дээрэмчдээс болоод хаалгыг нь тас түгжээд хүүхдээ гэртээ үлдээдэг айл зөндөө байгаа. Ядаж байхад цэцэрлэг нь ч хүрэлцээгүй. Хүрэлцээтэй цэцэрлэгтэй байдаг бол хүүхдийг гэртээ түгжих ямар хэрэг гарах билээ дээ. Бяцхан амь үхэл амьдралын дээсэн дөрөөн дээр сууж байна шүү дээ. Хажуу айлынх нь залуу балконоор нь дамжиж гэрт нь ороод энэ дөрвөн настай хүүг аварсан гэнэ. Гэрт нь бас 2 настай охин дүү нь байжээ. Азаар аврагджээ.” хэмээн бичсэн байх юм.

Манай сайт өмнө нь мөн л гэртээ цоожлогдсон гурван настай хүү цонхоо онгойлгоод зогсож байсан талаарх мэдээллийг хүргэж, энэ мэдээллийн араас цуврал материал бэлтгэн, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн хайнга, хариуцлагагүй байдлыг илчлэн гаргаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү үйлдэл дахин давтагдаж, гэртээ цоожлогдсон хүү цонхны тавцан дээр сууж байсныг хөршийнх нь залуу авран хамгаалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *