Categories
мэдээ нийгэм

Цочир хүйтний үеэр сурагчдыг амраахгүй гэв

Улсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон билээ. Хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр энэ сарын 17-оос 25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн буюу хасах 40-өөс 47 хэмийн хүйтэн болох төлөв гарчээ. Энэхүү цочир хүйтний үеэр ЕБС-уудыг хичээллэхгүй байх саналыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргаад байгаа юм.

Албан эх сурвалжийн мэдээлснээр энэ хугацаанд сурагчдыг амраах шийдвэр гаргаагүй аж. Үүнд эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *