УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон
холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр
дэмжлээ.
Дараа нь Монгол
Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн
хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд
нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг
хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.