Categories
мэдээ нийгэм

Цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

Цэцийн их суудлын хуралдаан маргааш болноҮндсэн хуулийн цэцийн есдүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан юм. Энэ нь Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах; шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж, аравдугаар дүгнэлт гаргасан юм.

Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, аравдугаар сарын 6-ны өдөр 50 дугаар тогтоол гаргасан байна.

Иймд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *