Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаан боллоо

“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр амьд харилцаа үүсгэж үр хүүхэд залуу үеэ зөв хүн болгож зан төлөвийг нь төлөвшүүлж хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж ардын өв уламжлал, ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйгээр багш, хүүхдийн хамтарсан тоглолт үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа.

“Бид хүүхэлдэйчид” уралдааныг Улсын хүүхэлдэйн театртай хамтран 2019 оны нэгдүгээр сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ны хооронд нэгдүгээр шатны шалгаруулалтыг есөн дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж нийт 60 гаруй цэцэрлэгийг оролцуулсан бөгөөд жүжгүүдийг Монгол ардын аман зохиол, үлгэр туужаас сэдэвлэн бүтээсэн.

2019 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд “Улсын хүүхэлдэйн театр”-ын тайзнаа есөн дүүргээс шалгарсан 25 бүтээл хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон.

Нэгдүгээр байранд: Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээр

Хоёрдугаар байранд: Хан-Уул дүүргийн 118 дугаар цэцэрлэг “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээр

Гуравдугаар байранд: Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг “Хос тогоруу” жүжгээр байр эзэлжээ.

Мөн шилдэг эмэгтэй, шилдэг эрэгтэй, шилдэг 3 багшийг тус тус шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулан, шагналт байранд шалгарсан жүжгүүдийг телевизийн бүтээл болгон олон нийтэд сурталчлан таниулах юм. Дүүргээс шилдгээр шалгарсан 25 бүтээлийг Улсын хүүхэлдэйн театр болон Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хуудаснаас хүлээн авах боломжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *