Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгүүдийг камержуулжээ

Дорноговь аймгийн 20 гаруй цэцэрлэгийн 17 нь энэ онд бүрэн камертай болгожээ. Уг ажлын хөрөнгийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргасан бөгөөд нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр дээрх цэцэрлэгүүдийн өрөө тасалгааг камержуулсан байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг мөн багш нар хүүхдүүдийг нь хэрхэн сургаж хүмүүжүүлж буйг дэлгэцээр харах боломжтой юм.

Мөн аймгийн БСГ-аас зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг засварлах, шинээр тоглоом авч өгөх зорилгоор “10 төгрөг хүчтэй“ аяныг аймгийн хэмжээнд зарлахад далайд дусал нэмэр болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 7 сая төгрөг хандивласныг тоглоом авахад зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *