Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл энэ сарын 25 хүртэл тав
хоногийн хугацаатай явагдах юм. Улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга 500
хүүхэд байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга
орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн
боловсролын газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэ жил зарим
дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийн сугалаа хэлбэрээр явуулах болсон нь
эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Хэдийгээр хандив авч
цэцэрлэгт хүүхэд оруулахыг Нийслэлийн боловсролын газраас хориглож буй ч
хандивын ангийн төлбөр 500-800 мянгад хүрч байгаа гэсэн мэдээлэл байна.

Цэцэрлэгтээ хэрхэн бүртгүүлэх вэ?

Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт элсэлтийн
зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжид бүртгэлийн үеэр хичээлийн хэрэгсэл,
ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр
хураамжийг авахгүй байхыг тусгажээ. Тиймээс энэ жил хүүхдийг нь
цэцэрлэгт авах гэж хүүхдийн шээс, цагаан хорхойны шинжилгээний бичгийг
эцэг, эхчүүдээс эхэлж нэхэхгүй байхаар болж байна. Харин цэцэрлэгтээ
бүртгүүлчихээд хичээл эхлэх хооронд шинжилгээгээ өгсөн байх ёстой ажээ.
Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ хүүхдийнхээ төрсөний
гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбараа
авчрах юм байна.

Ингэснээр цаг хугацаа нь тулсан, яарсан эцэг эхчүүд шинжилгээний бичиг
байхгүй, тойргийн бус ч гэлээ цэцэрлэгт нь л оруулж байвал боллоо
гэдгээр татаас мөнгө өгдөг жишиг тогтчихсоныг “халж” байгаа юм. Сүүлдээ
энэ байдал утгаа алдаж цэцэрлэгүүд мөнгө авч байж цэцэрлэгтээ бүртгэх
ёстой юм шиг ханддаг болсон. Тиймээс энэ жилийн хувьд цэцэрлэгийн
бүртгэл эмх цэгцэнд орох учиртай хэмээн албаныхан онцолсон юм. Ийнхүү
найм хоногийн дотор эцэг, эхчүүд хүүхдээ амжиж цэцэрлэгт нь бүртгүүлэх
ажил эхлэх гэж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн жагсаалт:

Хороо

Цэцэрлэгийн нэр

Эрхлэгчийн нэр

Утас

1

1 хороо Төмөр замын холбооны урд талд

5 дугаар цэцэрлэг

2

2 хороо Барилгын 7-4, ТБД Андууд дэлгүүрийн зүүн талд

66 дугаар цэцэрлэг

Ж.Сурнаа

7013-1350

3

3 хороо Хараагүйчүүдийн үйлдвэрийн баруун талд

100 дугаар цэцэрлэг

Н.Оюунгэрэл

341264

4

4 хороо БГД-ийн ЗДТГ-ын баруун талд

157 дугаар цэцэрлэг

Б.Туяа

7014-7209

5

4 хороо Ханбүргэдэй дэлгүүрийн зүүн талд

164 дүгээр цэцэрлэг

Ц.Галхүү

7014-0816

6

5 хороо ЭӨЦС-ийн баруун урд талд

120 дугаар цэцэрлэг

У.Зууннаст

7018-7761

7

6 хороо ЭӨЦС-ийн баруун талд

114 дүгээр цэцэрлэг

Г.Оюунсүрэн

7018-7426

8

6 хороо Миний дэлгүүрийн хойд талд

98 дугаар цэцэрлэг

Ц:Болормаа

7018-6894

9

7 хороо Говь сауны урд талд

96 дугаар цэцэрлэг

Б.Билгээ

7014-4289

10

7 хороо Говь сауны урд талд

97 дугаар цэцэрлэг

Д.Энхнаран

360242

11

8 хороо Шуудан холбоо зүүн урд талд

94 дүгээр цэцэрлэг

С.Уламбаяр

7014-0479

12

8 хороо Шуудан холбоо зүүн урд талд

95 дугаар цэцэрлэг

Х.Пүрэвсүрэн

360489

13

8 хороо Дүүхээ төвийн зүүн урд талд

89 дүгээр цэцэрлэг

Э.Ариунтунгалаг

361131

14

8 хороо Дүүхээ төвийн зүүн урд талд

93 дугаар цэцэрлэг

О.Баянжаргал

360087

15

9 хороо СОТ-ын байрны баруун талд

133 дугаар цэцэрлэг

Т.Нарантуяа

302844

16

10 хороо 13 дугаар сургуулийн хойд талд

141 дүгээр цэцэрлэг

Б.Алтаннавч

302098

17

11 хороо 28 дугаар сургуулийн баруун хойд талд

30 дугаар цэцэрлэг

С.Нямхүү

363751

18

11 хороо 28 дугаар сургуулийн хойд талд

57 дугаар цэцэрлэг

А.Баярмаа

362245

19

12 хороо 28 дугаар сургуулийн баруун хойд талд

15 дугаар цэцэрлэг

Н.Нансалмаа

304246

20

13 хороо Өргөө кинотеатрын хойно

76 дугаар цэцэрлэг

М.Сарантуяа

360121

21

13 хороо Өргөө кинотеатрын хойно

77 дугаар цэцэрлэг

Ц.Жавзмаа

360024

22

14 хороо Номин дэлгүүрийн зүүн хойд талд

85 дугаар цэцэрлэг

М.Раднаашаарий

7014-3007

23

15 хороо Эх нялхсын эмнэлгийн зүүн талд

86 дугаар цэцэрлэг

Ц.Мөнхтуул

7014-4086

24

15 хороо Эх нялхсын эмнэлгийн зүүн талд

161 дүгээр цэцэрлэг

Г.Олонцэцэг

7011-0813

25

18 хорооТатварын хэлтсийн урд талд

11 дүгээр цэцэрлэг

Н.Баярцэцэг

7014-4065

26

18 хороо 70 дугаар сургуулийн зүүн талд

13 дугаар цэцэрлэг

Ө.Булган

360458

27

18 хороо Русскам Гимназия сургуулийн урд талд

87 дугаар цэцэрлэг

Б.Нэргүй

362045

28

18 хороо Гурван билэг дэлгүүрийн урд талд

88 дугаар цэцэрлэг

Н.Дэлгэрмаа

7014-0039

29

18 хороо Татварын хэлтсийн урд талд

162 дугаар цэцэрлэг

Б.Энхтуяа

360658

30

20 хороо 19 дүгээр сургуулийн баруун талд

34 дүгээр цэцэрлэг

Л.Батхуяг

632019

31

20 хороо 19 дүгээр сургуулийн зүүн талд

47 дугаар цэцэрлэг

Б.Уранчимэг

632027

Төрийн өмчийн бус цэцэрлэгүүдийн жагсаалт:

Хаяг

Цэцэрлэгийн нэг

Эрхлэгчийн нэр

Утас

1

1 хороо Богд Ар 22а

Унагахан

Г.Нарангэрэл

252893

2

1 хороо 2 дугаар хороолол Үйлдвэрийн төвийн бүс М.Энгелсийн гудамж 12-1

Түвшин бүүвэй

Л.Нямсүрэн

9409-8800

3

2 хороо Ногоон төгөл 77 байр

Алтан түлхүүр

Г.Монхор

7013-0929

4

3 хороо Замчдын гудамж 86

Бүжин

Д.Болор

254313

5

4 хороо Гермес төвийн хажууд 5а байр

Хэрэмхэн

9606-9842

6

4 хороо Голден парк 105-4 тоот

Золбоо

О.Сарантуяа

9126-1020

7

4 хороо 2 дугаар хороолол 16-1,2 тоот

Эрин зууны багачууд

О.Энхнасан

9912-0466

8

4 хороо Орчлон 19 байр 44 тоот

Тэлмэн

О.Цэцэгмаа

9820-8001

9

5 хороо 53 дугаар байр, Голден парк шинэ байрны ард талын 5 давхан шар байшин

Цэлмэг

Б.Даваасүрэн

9906-7066

10

5 хороо Энэрэл хотхон 1-р байр

Алтанзул

Д.Лхамжав

8801-7746

11

5 хороо 3 дугаар эмнэлгийн эсрэг талд

Жаргалан

Д.Сайнбилэг

682688

12

5 хороо 53 дугаар байр Голден паркын хажууд

Бяцхан сувд

сувиллын

Б.Оюунбилэг

9981-3997

13

6 хороо АОС-ын гудамж 9 тоот

Нандин нар

М.Нарангэрэл

9903-0928

14

6 хороо 1 хороолол Орчлон констракшнын 53 дугаар байр

Шинэ зууны хүүхдүүд

О.Энхтөгс

9529-2990

15

6 хороо 10 хороолол ХД 28 дугаар байр 21, 22 тоот

Тайвнаагийн найзууд

Т.Мөнхцэрэн

680044

16

6 хороо 47в байр 3 тоот УБ палас баруун хойно

Мазаахайн найзууд

Д.Ганбат

8811-7175

17

9 хороо Горькийн 4-95

Хүслэн

А.Болормаа

7012-2879

18

10 хороо Хасбаатарын гудамж 27а

Лусын дагина

Д.Оюунбат

9911-5382

19

11 хороо Л.Энэбишийн өргөн чөлөө 16-р байр

Энх өргөө

Ж.Тунгалаг

9978-0856

20

12 хороо Бүрэн плазагийн 2 давхарт

Бяцхан язгууртан

О.Хатантуул

8800-9325

21

13 хороо Модны 2-ын гудамж

Бөмбөөхөн

Д.Сумъяа

7014-4688

22

13 хороо Дилэвхутагт Жамсранжавын гудамж 29-р байр 1 давхарт

Гоё ертөнц

З.Ганчимэг

9800-1419

23

13 хороо

Амилагийн найзууд

Ж.Энхтунгалаг

9912-2795

24

15 хороо Энэбишийн өргөн чөлөө 36

Мон-Эрин

Н.Даваасүрэн

9929-3955

25

18 хороо Жалханз хутагт Дамдинбазар гудамж 41-1

Дэгдээхэй

Д.Гантуяа

363564

26

18 хороо 4 хороолол 47 дугаар байрны зүүн талд

Бяцхан тамир

Б.Ганцэцэг

9915-4587

27

19 хороо 4 хороолол 52а байр 47 дугаар сургуулийн зүүн талд

Унагалдай

Б.Отгончимэг

9915-3711

28

22 хороо 23-р байр 1 давхар

Оньсхон-2

Н.Цэрэндум

9984-4850

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *