Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэгийн ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай

Зөвлөмж:

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тухай мэдээлэл ихээр гарч гарч байгаа тул дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.

1. Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийг хүлээн авахдаа халдварт болон халдварт бус өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авч харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлж, мэдээлэх;
2. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, өглөө, өдөр оройн цагаар хүүхэд байхгүй үед 15-25 минут нэвт салхижуулах, хүйтний улиралд 10-20 минут зөвхөн салхивчийг нээж, 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байх;
3. Хүүхэд бүрийн шүдний оо, сойз, саван, гарын алчуурыг тус тусад нь цэвэр хадгалж, угааж, халдваргүйжүүлж байх;
4. Хүүхдийн нягтралыг багасгаж, хүүхэд бүрт өөрийн гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглүүлж, унтахад нь ор хоорондын зайг баримтлах;
5. Хүүхдийн гарыг бохирдсон тухай бүрт зөв угаалгаж сургах;
6. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах;
7. Унд ахуйн хэрэгцээний усны чанар аюулгүй байдлыг хангах /зөөврийн устай тохиолдолд усны савыг тогтмол цэвэрлэж, ариутгах, усыг буцалгаж хэрэглэх/;
8. Яаралтай тусламжийн эм тарианы хангалтыг нэмэгдүүлэх;
9. Бүх ажилчид хувийн ариун цэврийг сайтар сахих;
10. Өвчлөл гарсан тохиолдолд тухайн хүүхэдтэй хамт байсан хүүхдүүд, гал тогоонд ажиллагсад багш нарыг 7 хоногийн турш эмчийн хяналтанд байлгах;
11. Хүүхдийн тоглоом, сургалтын материалыг бохирдсон тухай бүр угааж цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
12. Эдэлбэр газрын цэвэрлэгээг тогтмол сайн хийж, бохир усны нүх, хог хаягдлын савыг таглаатай байлгаж, хогийг тогтмол ачуулах;
13. Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэх;
14. Өдөр тутмын цэвэрлэгээндээ чанарын баталгаажилт бүхий халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

МХЕГ-ЭМХХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *