Categories
мэдээ нийгэм

“Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний эхний шатны уралдаанаас алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний нэгдүгээр шатны буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа.

    Мэргэжил, туршлага, ур чадвар, авхаалж самбаа сорьсон уг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа хэдий ч олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж чадсаныг зохион байгуулагчид онцолжээ.

    Энэхүү тэмцээнд багийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч хурандаа М.Батдорж нар томилогдон ажиллаж байгаа юм.

    Тэмцээний дүнгээр “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн албаны агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Баатархүү нар аваргалж, алтан медалийн эзэд болжээ.

    Мөн тэмцээний “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн хуягт техникийн ашиглалтын багш ахлах дэслэгч Д.Бямбабаяр, жолооч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн автотехникийн жолооны дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин нар дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна.

    Сонирхуулахад,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *