Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-нд зохион байгуулна. Өнөөдөр /2019.5.5/ цэрэг татлагын сүүлийн өдөр. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах аж. Ингэхдээ найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа билээ.
Цэрэг татлагын байр
- БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
- БЗД 14 дүгээр сургууль
- СБД 31 дүгээр сургууль
- СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
- ХУД 34 дүгээр сургууль
- ЧД 5 дугаар сургууль
- БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль