Categories
мэдээ нийгэм

Цэрэг ачиж явсан хоёр машин онхолджээ

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам буюу олны хэлж заншснаар 61 гарам орчим зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, тус газарт цуваагаар явж байсан цэргийн ангийн ЗИЛ 131 маркийн автомашин онхолдож, дотор нь явсан цэргийн албан хаагчид гэмтэж бэртсэн мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад уг осол болсон нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо өгөх боломжгүй гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Mitsubishi pickup маркийн авютомашин гүйцэт түрүүлэх оролдлого хийснээс уг осол үүдэлтэй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *