Categories
мэдээ нийгэм

ЦДБЭЧ “Цэргийн наадам 2018” тэмцээнээс Гран При шагнал хүртлээ

ОХУ-ын Москва хотноо 2018 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цэргийн наадам-2018” урлагийн наадмаас Соёлын тэргүүний ажилтан гоцлол дуучин Д.Бат-Орших Гран При шагнал хүртлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд нийтдээ 33 орны 5000 цэргийн алба хаагчид оролцсон байна. Дэлхийн долоон оронд зэрэг явагдсан тус тэмцээнд цэргийн албан хаагчид урлаг соёлын 28 төрлөөр оролцсоноос Монгол улсыг төлөөлөн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулганы гоцлол бүжигчин, ахлах ахлагч А. Бямбатөгс, Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин, ахлах ахлагч Д. Бат- Орших нар оролцож, “Легандарныи Севастопль” дуугаар ахлах ахлагч Д. Бат-Орших Гран При шагналыг хүртжээ. Цэрэг эх орны сэдэвт оросын ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдээс үзэгч олонд хүргэсэн тэрээр “Цэргийн наадам-2018” наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд 33 орныг төлөөлөн дуулах урилгыг ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас өргөмжлөлийн хамт гардуулсан байна.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *