Categories
мэдээ нийгэм

Цаст-Алтай сургуулийн сурагчид хүний амь аварчээ || DNN.mn

Тодруулбал: Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн манаач С.Цэдэндамба гэртээ угаартсан байдалтай байсныг тус сургуулийн 11-р ангийн сурагч М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар гэрт нь орж сэрээж амь насыг нь аварсан байна. Тухайн өдөр М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар хичээлээ тараад гэр рүүгээ явж байтал манаачийн гэрийн тооноор их хэмжээний утаа гарч, хиншүү үнэртэж байсан тул гэрт нь явж оржээ. Тэднийг гэрт нь ороход иргэн Ц угаартсан байдалтай, орон дээрээ хэвтэж байсан гэв. Мөн халуун тогоон дээр хийж байсан хоол нь ширгэж, гэр нь битүү утаа, хиншүүгээр дүүрсэн байсан тухай ярьсан юм. Ийнхүү сурагч хүүхдүүд анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг аварчээ. Цаашид иргэд цахилгаан хэрэгслээ салгаж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна. 2022.03.29

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *