Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон 1130 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Энэ сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурга шуурсаны улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын ГШУГ-ын даргаар ахлуулсан 1 автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, гурван автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, дөрвөн автомашин, тус аймгийн Мандал сумын гурван иргэн, хоёр автомашин, Баянгол сумын Цагдаагийн газрын гурван албан хаагч, “АЗЗА” ТӨХК-уудын 12 ажилчин, гурван автомашин, “Бороо Гоулд” ХХК-ын долоон ажилчин, гурван автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, таван автомашин нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг 2016.04.16-ны өдрийн 00:58 цагт гаргаж, замыг цэвэрлэж саадгүй зорчихоор болгожээ.

Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124- ийн давааны орчим 10 гаруй автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, хоёр автомашин, “АЗЗА” ТӨХК-ийн долоон ажилчин, гурван автомашинтай нийт 32 албан хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 43 иргэн, 18 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй болгожээ. Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа” гэдэг газар Орхон аймгийн чиглэлд явж байсан 34-75 ОРХ улсын дугаартай, 19-66 БУЛ улсын дугаартай ОРХ 41-17 улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 иргэнийг зорчиж явсан суудлын гурван автомашиныг 2016.04.15-ны өдрийн 08:50 цагт цаснаас татан гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *