Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар хорогдсон малын тоо нэмэгджээ

2015 оны 04 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, 9 аймгийн 51 суманд их цас орж шуурсан. Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” 262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна. Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэнээс 135 иргэнийг эсэн мэнд олдсон байна. Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тн өвс, Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тн өвс, 10 тн тэжээл, 3 тн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн.

Цасан шуурганы үеэр Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийт одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийг багийг ажиллуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *