Categories
мэдээ соёл-урлаг

“Цасан гоо ба долоон одой” өнөөдөр тоглогдоно

“Nomadic ballet” продакшны бүтээл “Цасан гоо ба долоон одой” бүжгэн жүжиг “Корпорайт” зочид буудлын концертын танхимд өнөөдөр тоглогдоно. Энэхүү бүжгэн жүжгийн балетмейстерээр Г.Батчимэг, тайзны зураачаар Б.Алтансүх нар ажиллаж байгаа аж. Мөн долоон одойн дүрд “Nomadic ballet” продакшны жүжигчид, харин ойн амьтад болон бусад дүрд “Шелкунчик” балетын сургуулийн сурагчид тогложээ.

“Цасан гоо ба долоон одой” өнөөдөр тоглогдоно

“Цасан гоо ба долоон одой” балетыг дэлхийн олон театр тоглодог ба манай улс хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар ийнхүү анх удаа тайзнаа амилуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *