Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 иргэнийг олжээ

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа.

Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олж, 81 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд уруудсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *