Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *