Categories
мэдээ нийгэм

Цас орж, шуурна

2016 оны 03 дугаар
сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш төв, зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд
нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим
газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан
голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5
градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1
градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус
хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага
зэрэг сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *