Categories
мэдээ нийгэм

Цас ихтэй газар трактороор бэлчээрлэх талбай гаргаж байна

Булган аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдал, сум орон нутгаас өвөлжилт хаваржилтыг даван туулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнтэй танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос найман ажлын хэсэг гарч, Баян-Агт, Сайхан, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Булган, Гурванбулаг сумдад ажиллалаагэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Тус ажлын хэсгийнхэн малчдыг дэмжих аянаар цугласан тусламжийн эд зүйлсийг тарааж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, иргэдийн хүсэлтийг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Хутаг-Өндөр сумын иргэдийн хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газраас трактор гаргаж, малын бэлчээрийн зам, бэлчээрлэх талбай гаргаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *