Categories
мэдээ нийгэм

Цар тахалтай тэмцэхэд Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гаас ковид19 цар тахалтай тэмцэх Япон Улсын ЗГ-ын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан ковидын түргэвчилсэн оношлуур нийлүүлэх юм. Гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг гарын үсэг зурлаа. Түргэвчилсэн оношлуур нь Япон улсын “Дэнка” компанийнх юм.

Япон улсаас Монгол Улсад нийт 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх ба хөтөлбөрийн хүрээнд оношлуураас гадна мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж, вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин, зөөврийн хөргүүр зэргийг нийлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *