Categories
мэдээ нийгэм

Цалинтай чөлөө олгох хугацаа өнөөдөр дуусч байна

Засгийн газраас амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталсан. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгдүгээр сарын 02-ноос гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллаж байсан юм. Тэгвэл Засгийн газрын тогтоолын хэрэгжих хугацаа өнөөдөр дуусч байна. Ингэснээр өрхийн эмнэлгүүд хуучин хуваарийн дагуу ажиллаж эхэлж байна.

Мөн дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгаад байсан юм. Энэ хугацаа ч мөн өнөөдөр дуусч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *