Categories
мэдээ нийгэм

Цахилгааны суурь үнэ 2000 төгрөг боллоо

Эрчим хүчний зохицуулах хороо хуралдаж, эрчим хүчний үнэ тарифт тодорхой өөрчлөлтүүд хийсэн байна. Эрчим хүчний системийн оргил ачаалын үед ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас энэ сарын 01-ний өдрөөс өсгөснөөс үүдэн импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн юм байна. Иймд оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны сарын суурь тарифыг 2000 төгрөг болгов. Одоо мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлтүүдийг орууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *