Бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.
Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй.
Түүнийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 5-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 20 хоног хорих шийдвэр гаргасан билээ.