Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачсан ачилтын компанид мэдэгдэл хүргүүлжээ

Image result for машин ачилтын газарЭнэ сарын 2-ны өдөр 100 айлын замд “Верна” маркийн автомашины жолооч тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан байжээ. Тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх, асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан аж.

Эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байжээ. Тиймээс түгжрэлийг арилгаж хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж, автобусны буудал дээр байрлуулаад явсан байна. Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг “Бат-Зэв” ХХК-ийн ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулжээ.

Тиймээс Замын цагдаагийн албанаас дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах, дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *