Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн явуулын пост ажиллаж байна

postБаянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийнхээ хүн амын төвлөрөл ихтэй бүсэд цагдаагийн явуулын пост ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү ажил нь гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд гэмт хэргийн зөрчил ихтэй хороодын бүсэд байрлан ажиллаж буй аж.

Цагдаагийн явуулын пост байрлуулсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн дуудлага өгөх гэж иргэд заавал цагдаагийн хэлтэс, хэсэгт очиж цаг алдахгүй болсон давуу талтайг эх сурвалж онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *