Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга “Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар 151 гомдол мэдээлэл ирсэн. 25 нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн. Хоёр нь хууль бус суртчилгаа явуулсан. 14 нь мөнгө, эд зүйл тараасан, 72 нь бүртгэлийн хуудас худалдаж авсан, 7 нь танхайрсан, бусад зөрчлүүд санал авахгүй хөөж байна, согтуу хүн ухаалагч зодсон, машин дээрээс бичлэг хийгээд зэрэг гомдол, мэдээллүүд эзэлж байна” хэмээн мэдээлэл өгөв. Харин ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар дараах мэдээллийг өглөө. П.Батбаатар “Сонгуулийн санал авах цаг эхэлснээс хойш сонгуулийг будлиантай, луйвартай болж байна, цагдаагийн байгууллага хүч хэрэглэж иргэдийн эрхэнд халдаж нэг талд үйлчилж байна гэх зэрэг мэдээллүүд цахим орчинд тархсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XV хорооны санал өгөх байранд иргэн Т-д зохион байгуулагч саналын хуудас өгөхдөө санамсаргүй давхар өгсөн байсан бөгөөд үүнийг иргэн хэлээд ажиглагчдын хамт тухайн үед устгалд оруулсан. Гэтэл УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг зэрэг хүмүүс бичлэг хийж “сонгуулийн хуудсыг давхар тарааж будлиантууллаа” гэх зэргээр сөрөг мэдээлэл цацсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт “Талх чихэр” компани руу дайрах гэж байна гэх мэдээллийн дагуу шалгахад Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс бичлэг хийж худал мэдүүлэг цацсан байсан” гэв. Мөн 360 гаруй мянган иргэн давхар бүртгэгдсэн, нэг хүний хаяг дээр өөр олон хүн байна зэрэг мэдээллүүд одоогоор нотлогдоогүй худал мэдээлэл гэсэн тайлбарыг өгөв. Харин Булган аймагт энэ сарын 24-25-нд шилжих шөнө хоёр иргэнийг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодсон гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнийг хорьж цагдсан зүйл байхгүй гадуур шалгаж байгаа гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *