Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Өдрийн сонины нийтлэлч П.Хашчулууны бичсэн “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй” хэмээх нийтлэлийг онцолж “Баярлалаа, Өдрийн сонин. Иргэд та бүхэн гэртээ байж биднийг дэмжээрэй. Гэртээ байцгаая” хэмээн уриалсан байна.
Мөн уг нийтлэлийн “Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онгцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна” гэх хэсгийг онцолж тодруулжээ.
Та бүхэн уг нийтлэлийг доорх линкээр орж уншина уу.