Categories
мэдээ улс-төр

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Билигт нараас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг цагдаагийн байгууллагын харьяан дахь эрүүлжүүлэх байранд эмчийн хяналтад 24 цаг эрүүлжүүлэхээр суулгаж өгсөн.

Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийнхнийхээ ая тухыг алдагдуулж байгаа иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлдэг. Гэвч энэ нь өвчтэй хүмүүст хүндрэл учруулж байгаа учраас эрүүлжүүлэх байрыг буцаан цагдаагийн харьяанд шилжүүлэхээр болж буй.

Байнгын хороо дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Одоо Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *