Categories
мэдээ нийгэм

Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр энэ жилийн шилдэг цаатан болжээ

tsaatanЗасгийн газраас жил бүр шилдэг цаатанг шалгаруулдаг болжээ. Хамгийн анхны шилдэг цаатангаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Ч.Батбаярыг шалгаруулсан байна. Тэрээр 147 цаа бугатай аж.

Манай цаатан ард түмэн баруун хойд зүгт орших Дархадын хотгороор нутагладаг бөгөөд зуны цагт жуулчдад цаа бугаа сонирхуулж, гар урлалын зүйлс худалдаалдаг. Тэд 7-10 долоо хоног тутамд нутаг сэлгэн нүүдэллэдэг. Өндөр настай цаатан хүмүүс эртний ёс уламжлал нь сүүлийн үед мартагдаж байгаад сэтгэл зовних болж. Цаа бугаа маллаж, нүүдэллэн амьдардаг эдгээр тува, монгол иргэн тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй.

Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Хамгийн сүүлийн тоон мэдээгээр Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдардаг бөгөөд 269 хүн өөрийгөө “цаатан” гэж тоолуулсан байна. Сумын төвд 150 гаруй цаатан иргэн аж төрдөг. Цагааннуур суманд 400 гаруй цаатан иргэн байдаг гэж үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *