Categories
мэдээ соёл-урлаг

“Цагаан уул” шүлгийн наадамд оролцогчдын бүтээлийг хүлээн авч байна

Гэгээн хайрыг магтан дуулагч “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулахтай холбогдуулж яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15-наас ирэх сарын 10-ныг хүртэл Монголын Залуучуудын холбооны байранд бичгээр болон файлаар хүлээн авч эхэллээ.

Орон нутгаас оролцох найрагчид бүтээлээ тухайн аймаг дүүргийн Залуучуудын холбооны тодорхойлолтын хамт event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх боломжтой. “Цагаан уул” наадмыг Монголын залуучуудын холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна. Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах явдал юм.

“Цагаан Уул” шүлгийн наадамд тавигдах шаардлага нь ухамсар, санаа, бодол,мөрөөдөл, итгэл, сэрэл, хүсэл, ухаан, суу, мэдрэмж, заль гэх үгийг оролцуулан шүлгээ бичих юм байна.

Тус наадам уламжлал ёсоор 4 шаттай байх ба шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал хоёрдугаар шат “Унаган хайр”, гуравдугаар шат “Эцэг эхийн хайр”, дөрөвдүгээр шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох аж

Наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

Дашрамд дуулгахад нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатандаа шалгарсан яруу найрагчид Монгол Үндэсний дээлтэй оролцох юм байна.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *