Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цагаан баасан гараг”-ийн зад хямдрал Монголд анх удаа

Монгол түмний маань уламжлалт баяр болох сар шинийн өдрүүдийг угтан “Цахим худалдаа, хөгжлийн төв”-өөс хэрэглэгчдэдээ зориулж нэгэн өвөрмөц арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ нь “Цагаан баасан гараг” гэсэн тодотголтой цахим худалдааны зад хямдрал юм байна. Ирэх хоёрдугаар сарын 2-ны Баасан гарагт болох уг арга хэмжээнд гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, хувцас хэрэгсэл, тавилга гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлдэг онлайн худалдаа эрхлэгчид оролцох ажээ. Тухайлбал, Монголчуудын хэдийнээ танил болсон shoppy.mn, Mild cosmetics, Mmarket.mn, Emonos.mn, Shuud.com, Megashop.mn, Rio.mn, Beautysecrets.mn, Zen Art зэрэг цахим худалдааны сайтууд “Цагаан баасан гараг”-т бараа бүтээгдэхүүнээ огцом хямдруулна.

Энэ өдөр та гэрээсээ, ажлаасаа гээд интернет орчинд хүссэн бараагаа санаанд оромгүй хямд үнээр худалдан авах боломжтой аж. Мөн та өөрийн сонгосон барааг хүргүүлэн авах боломжтой юм байна.

Цагаан баасан гараг” онлайн худалдааг зохион байгуулагч Цахим Худалдаа Хөгжлийн Төвийн захирал Т. Солонго хэлэхдээ “Их хотын завгүй иргэдийнхээ алтан цагийг хэмнэсэн нэг өдрийн онцгой хямдрал бүхий цахим худалдааг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Түм түжгэнэж, бум бужигнасан сар шинийн баярын өдрүүд дөхсөн энэ үеэр дэлгүүр, худалдааны төвүүдэд урт дараалал үүсгэж зогсдог цаг ард хоцорч байгаа. Ганцхан товч дараад гар утаснаасаа хүртэл худалдан авалт хийх боломжийг олгож байгаа нь завгүй амьдралын хэв маягтай орчин үеийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг арга хэмжээ болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Цагаан Баасан гараг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ойлгож эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хаана ч байхгүй хямдралтай үнээр ганцхан энэ өдөр худалдаалж буй хамтрагч байгууллагуудтайгаа ажиллахад таатай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар цахим худалдааны давуу талыг хэрэглэгчиддээ таниулахаас гадна энэ салбарыг цаашид хөгжүүлэхээр бид зорин ажиллаж байна. Цагаан Баасан Гарагийн огцом хямдралтай онлайн худалдаагаа жил бүрийн сар шинийн баяраар уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж онцлон дурьдлаа.

“Цагаан баасан гараг”-ийн онцгой хямдрал шөнө дунд эхлээд 24 цаг үргэлжилнэ. Тодруулбал, 02 сарын 01-ны шөнийн 23:59 минутаас эхэлж 02 сарын 2-ны баасан гарагийн 00.00 цагт хаагдах юм байна.

Цагаан Баасан гарагийн үеэр бараагаа огцом хямдруулж хэрэглэгчдэдээ онцгой хямдрал бүхий үйлчилгээ үзүүлж буй дээрх есөн цахим худалдааны компаниуд зөвхөн энэ өдөр сүүлийн үед иргэдийн дунд өргөн ашиглагдах болсон гурван үгт хаягжилтын системийг ашиглан худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэдээ зад хямдралаас гадна өөрсдийн нэмэлт гарын бэлгийг давхар өгөхөө мэдэгдсэн бол энэхүү арга хэмжээнд оролцож буй KGB Tegbe хүргэлтийн үйлчилгээний Ерөнхий Менежер М. Мөнх-Эрдэнэ гурван үгт ашиглан хүргэлт хийлгүүлж буй үйлчлүүлэгчдэдээ хүргэлтийн үйлчилгээг хамгийн өндөр түвшинд үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *