Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна” гэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.

Шадар сайд С.Амарсайхан: Ган, зуд, үер зэрэг нь бидний тооцооллоос үл хамааран тохиолддог. Үүсэж болох эрсдэлд бэлэн байх нь чухал. Урьд нь манай улсад тохиож байгаагүй аюулт үзэгдэлтэй бид жил гаруйн хугацаанд тэмцэж байна.

Дэлхийн улс орнуудад гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг Монгол Улс нэгдэж орсноор дагаж мөрддөг. Үүнд тусгайлан анхаарах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэх сайн туршлагыг судлан, сайжруулж, шинжлэх ухаан, технологийг ашиглах цаг үеийн шаардлага бий.

Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иргэдийн ажил, амьдралыг хэвийн явуулах шаардлага тулгарч байна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа туйлын чухал.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс бол цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэгт тооцогддог.

Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хурлын гол зорилго бол гамшгаас сэргийлэх төлөвлөлтийг гаргах юм. НҮБ-ын зүгээс бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *