Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхжин Ерөнхийлөгчид захидал хүргүүлээ || DNN.mn

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлэх ил захидлаа танилцууллаа.

Тэрбээр “УИХ-ын гишүүдийн эрх, үүргийг хянах байгууллага байгуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Уг байгууллагыг бүх ард түмний сонгуулиар байгуулах бөгөөд бие даасан гишүүд нэр дэвшинэ. Саналыг хар машинаар тоолохгүй, цоо шинэ аргаар буюу проекцын аппаратаар дэлгэц дээр санал тус бүрийг гаргаж тоолох юм.

Гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах механизм гэсэн үг. Уг байгууллага нь хариуцлага алдсан гишүүнд ял өгөхгүй харин УИХ-ын гишүүнээс хөөх үүрэгтэй, найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах нь иргэн бүрийн ариун үүрэг мөн.

Ахуй төрөө хамгаалах ардын шүүх хяналтын байгууллага байгуулах саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Саналыг гаргаж буй хүний хувьд энэ ажлыг хариуцах саналтай байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *