Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхбаяр зэвсэгт тэмцлийг турхирсан үйлдэлдээ олны өмнө гэмшиж буруу тэмцэл иргэний дайнд ч хүргэж мэднэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллүүд нийгэмд багагүй шуугиан дэгдээж байна. Их хурлын гишүүдээс ч, энгийн иргэдийн төлөөллөөс ч, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдээс ч Ерөнхийлөгчийг шүүмжилсэн өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн. Оросыг тойруулан төмөр зам тавих гэлээ хэмээн баалжМонгол Улсыг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийгдорд үзэн басамжилж шоолцгоож байна.Мөнтөрийн тэргүүн Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Флиппин улсын иргэн Кристобэл Дэвид, Хиларион Кажуком нарт уучлал үзүүлснийг бараг үндэсний эрх ашгийн эсрэг хэрэг урвасан хулгай хэмээн шуугицгааж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад өршөөл үзүүлснийг Иргэний хөдөлгөөнийхөн болоод УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй нөхөд илт эсэргүүцэжбайгаа. Тэд “35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Саусгоби сэндс”-ийн Капла нарт уучлал үзүүлсэн нь буруу шийдвэр болсон” гэж мэдэгдээд, хэрэв өршөөдөг л юм бол нэг муу гадаад өршөөж байхаар“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөгөөч хэмээншаардсан. Ерөнхийлөгчид хандсан тэдний мэдэгдэл, шаардлага, тулгалт өнгөц харахад иргэдээ бодсон шударга мэт боловч бас бодууштай зүйл олон байна. Учир нь “Саусгоби сэндс”-ийн Капла нарын хэрэг, Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж тэмцсэн “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын хэрэг үнэн чанартаа тэнгэр газар шигболон тэмээ ямаа шиг хол зөрүүтэй.

Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар ямар зүйл ангиар буруутгаж ялласныг эргэн сануулъя. Жастин Капла бол Монголын эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадны компанийн захирал. Тодруулбал, “Саусгоби сэндс” компани нь 2006 онд Монголд бүртгэгдсэн, Канадад төвтэй “Саусгоби Ресурс Лимитед” компанийн Монгол дахь салбар юм. 2008 оны дөрөвдүгээр сараас өмнийн говьд олборлолт явуулж эхэлсэн байдаг. 2007 оноос хойш манай улсад 700 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн гэх тоо баримт бий.

Нийслэлийн прокурорын газраас Жастин Каплаг “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 18.1.1 дэх хэсэг (татвар ноогдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11, 8.1.2 дахь хэсэг (албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, эрх борлуулсны орлого, бусад орлого), 17 дугаар зүйлийн бусад заалтууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн.

Татвар ноогдох орлогын тоон хэмжээг зориудаар нөлөөлж 90 тэрбум 21 сая 466 мянган төгрөгийн орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 333 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт оролцсон. Мөн тус компанид санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Дэвид нар бүлэглэн 17 орчим тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоож Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэдэнд Монголын шүүх 5.6 жилийн ял оноосон юм.

Үүнийг АНУ-ын Элчин сайдын яам, Америк-Монголын зөвлөл болон бусад байгууллагууд эрс эсэргүүцэж байсан. Монголын бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, 85 хувиар буурсан гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхээр Монголын Засгийн газар эрчимтэй ажиллаж буй энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон тэдгээр компанид ажиллаж буй гадаад иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдлөө. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож, ажиглан хүлээж байгаа гадны томоохон компаниуд нүүр буруулах хүчин зүйл боллоо. Хөрөнгө оруулалтын ирээдүйд шүүхийн энэхүү шийдвэр сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй” гэж мэдэгдсэн.“Эдийн засагт үхлийн цохилт өгч мэдэхээр байгаагаас гадна Монгол Улс олон улсын харилцаандаа, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаандаа хүйтэн уур амьсгал оруулж эхэллээ” гэдгийг олон улсын шинжээч, эдийн засагчид тодорхойлж байсан. Капла нарын татварынхэргийн тухайд авч үзэхэд ерөнхийдөө ийм.

Харин одоо Иргэний хөдөлгөөнийхөн болоод, Их хуралд суухаасаа өмнө иргэний хөдөлгөөнийг удирдаж явсан Г.Уянга, С.Ганбаатар нарын Ерөнхийлөгчөөс суллахыг тулган шаардаад байгаа “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын хэргийг авч үзье. 2013 оны есдүгээр сард Засгийн газраас Их хуралд өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай” буюу Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна “Сэнтрал тауэр”, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэргийг үйлдсэн юм.

Анхан шатны шүүхээс тэдэнд 21 жил зургаан сарын хорих ял оноож байсан. Тэднийг эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бусаар нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган ялласан билээ. Харин давж заалдах шатны шүүхээр Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлж, анх удаа ял шийтгүүлж байгааг харгалзан зандалчлах, хууль бусаар галт зэвсэг олж авч хадгалсан гэм буруутайд тоооцон долоон жилийн хорих ял оноосон юм.

Капла болоод Мөнхбаяр нарын хэрэг товчхондоо энэ. Нэг нь Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийж, түүнийхээ төлөө зүтгээд эцэст нь татварын хэргээр хоригдсон бол нөгөө нь гадны хөрөнгө оруулагчдын эсрэг тэмцэж галт зэвсэг хэрэглэн иргэдийг төр засгийнхаа эсрэг өдөөн турхирсан. Ийм хоёр хэргийг адилхан хэмээн гөрдөж Ерөнхийлөгчийг “гадаадыг суллахаар монголоо сулла” гээд зүтгэх нь ч бас хаашаа вэ.

Үүнээс гадна үнэхээрЦ.Мөнхбаяр суллагдахыг хүссэн бол эхлээд өөрийнхөө гэм буруутайг хүлээж, галт зэвсгээр өдөөн турхирч цуст аллага, даамжраад иргэний дайндуриалсандаа гэмшиж энэ маш буруу зүйл байжээ гэдгээолон нийтэд мэдэгдэх хэрэгтэй байна.ТэгээдЕрөнхийлөгчөөс иргэнийхээ үүргийн дагуу өршөөл, уучлал хүсэх юм уу, ямар нэгэн алхам хийх нь зүйд нийцэх байх. Төр засгийн буруутай үйл ажиллагааны төлөө үгээ хэлж, жагсаал цуглаан зохион байгуулж буй ард иргэдийн тэмцэл мэдээж зөв. Иргэний хөдөлгөөнүүд байхгүй, эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг хэн бүхэн үг дуугүй даган мөрдөх юм бол энэ улс орон нэг л мэдэхэд дарангуйлагч нийгэм болж хувирна. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдийн дуу хоолой Монголын нийгэмд хэрэгтэй. Тэд Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийнхээ дагуу үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй.

Харин Ц.Мөнхбаяр иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүндийг айхтар унагасан. Галт зэвсэг бариад, Төрийн ордныхоо ойролцоо олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулчихаад иргэний тэмцэл хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Тэр бол иргэний тэмцэл биш. Иргэний дайны эхлэл юм. Буун дуу тачигнасан дайн дажинтай улс орны ард иргэд хэрхэн яаж зовж, шаналж, амьд явах баталгаагүй, хэзээ үхэхээ хэлж мэдэхгүй дагжин чичирч айдас, түгшүүрийн дор байгаагбид дэлхийн халуун цэгүүдээс бэлхэнээ мэднэ. Иргэдийнх нь хэсэг бүлэг төлөөлөл галт зэвсгээр зэвсэглэн, бусдыгаа уриалан турхирч, дарийн утаа манарган, энд тэндгүй тэсрэх бөмбөг дэлбэлсэн улс орнууд нэг л өдөр сөнөж нуран унадаг нь жам.

Гадны тонуул дээрэмчдийн орогнох байр болж амьд үлдсэн хэсэг нь тамын тэр хотоос дүрвэн алга болж буй гунигт түүхийг Ойрхи Дорнодын цуст мөргөлдөөний үүр уурхай болсон Ливи, Сири,Палестин, Иракаас харж байна. Хамгийн сүүлийн жишээ Украйн. Ард иргэд нь хувьсгал хийнэ гэж хийрхээд түүнийхээ горыг амсч цуст тэмцэл нь улс орноо нурааж мөхөөхийг бид харлаа. Хийрхсэн хувьсгалчид хамгийн түрүүнд улс орныхоо үнэт баялаг, капитал руу дайрдаг. Тухайн улс орон оршин тогтнож ирсэн он жилүүдийнхээ түүхэнд босгож бүтээн цогцлоосон бүхэн хий хоосон эх оронч, хувьсгалчдад ямар ч үнэ цэнэгүй санагддаг. Зэвсэгт тэмцэл гэдэг ийм аюултай.

“Иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаан зохион байгуулж болно. Харин галт зэвсэг хэрэглэж тэмцэлд уриалж болдоггүй юм байна. Хүчирхийлэлд уриалах нь улс орныг иргэний дайны хөлд үрж дуусдаг юм байна.Ингэх нь улс орноо мөхөөх аюултай” гэдгийг Ц.Мөнхбаяр олон нийтэд сурталчлан ухуулах хэрэгтэй. Түүнийг өмөөрч, шоронгоос суллахыг шаардаж байгаа хүмүүс ч галт зэвсгээр өдөөн турхирсан үйл явдлын буруу уршгийг нийгэмд таниулж, олон нийтэд анхааруулах нь чухал. Иргэний тэмцлийг зэвсэгт тэмцэл гээд ойлгочих юм бол Монгол Улс мөхнө шүү дээ.Мөнхбаярын тэмцэл буруу байсан гэдгийг ойлгуулахын оронд түүнийг суллахыг муйхарлан зүтгээд уриа лоозон барин жагсаж, барууны хөрөнгө оруулагчид уучлал үзүүлснийг эсэргүүцэж байгаа нь харамсалтай. Тэнгэр газар шиг зөрүү гэдэг нь энэ л дээ.Капла нарт уучлалт үзүүлсэн Ерөнхийлөгчийн алхам бол эх орон, үндэсний эрх ашгаасаа урвасан гэж үзэн ядаад, дайрч давшлаад байхаар зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ Монгол Улс, Монголын ард түмний төлөө иргэний зориг гаргасанзоримог бөгөөд эрсдэлтэй алхам мөн. Энэ бол зөв шийдвэр. Барууны соёлт орны хөрөнгө оруулагчийг нь хорьчихоод “Та бүхэн хөрөнгө оруулаач. Манай эдийн засаг хүнд байна. Ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулах хэрэгтэй байна” гэж төрийн тэргүүн ямар нүүрээрээ хэлэх вэ. Тэгэхээр уг шийдвэрийг гаргахдаа өөрийгөө бодоогүй, улс төрийн карьераа бодоогүй, ирэх сонгууль болоод намаа бодоогүй ард түмнийхээ эрх ашгийг бодсон гэдгийг аливаад ултай суурьтай ханддаг эрхмүүд эрх биш мэдэж байгаа болов уу.

Төрийн тэргүүн иргэний хөдөлгөөнүүдийн санал санаачилгыг хүлээн авч Ц.Мөнхбаярыг суллана гэхээр зэвсэгт тэмцлийг дэмжих болчихгээдбайх. Тэгвэл нөгөөюун ард түмний эв нэгдлийг хамгаалах.Ийм л зүйл манай нийгэмд болоод байна. Мэргэн уншигчид нэгийг болгоох биз.Энддахин өгүүлэхэд Мөнхбаярын зүгээс хийсэн үйлдэлдээ гэмшиж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг ард түмэнд сайтар сурталчилбал Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг авах тал дээр ч, мөн хэвлэл мэдээллийнзүгээс ч бас хэлэх ярих юмтай болох юм даа гэж бодогдох.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *