Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монголд албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн ажлынхаа талаар тайлангаа тавьж байна. Тэрээр “Хийсэн ажил маань зөвхөн ганц хүнийх биш олон хүний хийсэн ажил юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод зорилгоо дэвшүүлж байсан, олон түмнээс гарч байгаа сайн санаачлага хичээл зүтгэлийг ажил болгоход, үр дүнд хүргэхэд хамтрах болно. Ихэнх хийсэн ажил энэ агуулгад багтаж байгаа. Нэг жилийн хугацааны биш нийт хугацаанд хийсэн ажлаа товч тодорхой яръя. Үүний тулд Иргэдийн оролцоо орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр, хууль, шударга ёсыг бэхжүүлэх. Монгол, монголоо бүтээгчдээ дэмжих. Байгальд ээлтэй ажлыг дэмжих, Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх чигэллээр, гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх чиглэлээр, олон нийтийн санал санаачлагыг дэмжих, цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина” гэлээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа бодлыг сонсож, сайн санал санаачлагыг нь дэмждэг байхаар Иргэний танхим байгуулсан. Түүнчлэн иргэд өөрсдөө орон нутагтаа ямар ажил хийх талаараа хэлэлцэж, шаардагдах хөрөнгийг нь Орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар зохицуулсан. Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор 2013 онд 189 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний хүрээнд 6000 гаруй төсөл хэрэгжсэн байна. Энэ ажил Монгол Улсын бүх суманд хийгдсэн гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2014 онд 194 тэрбум төгрөг зарцуулагдаж 8100 төсөл хэрэгжсэн байна. Гэхдээ төсвийн хүндрэл гээд зарим санхүүжилт нь хасагдсан зүйл бий гэдгийг ч хэлсэн юм. Тэгсэн ч иргэд өөрсдийнхөө санал, санаачлагаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сум орон нутагтаа сайхан амьдарч байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хот руу нүүж ирэгсдийн тоо сүүлийн хоёр жилд саарсан байна. Харин ч аймгууд руу нүүж байгаа айлуудын тоо мянгаар нэмэгдсэн гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Улс орноо иргэдийнхээ санал санаачлага, оролцоотойгоор баяжуулж авах ёстой. Тиймээс иргэн нь оролцдог, иргэн нь бүтээлч байх ёстой гэв. Сум бүхэн нүүрээ угаасан юм шиг болвол Монгол Улс нүүрээ угаасан юм шиг болно гэлээ.

Мөн олон нийтийн оролцоот хөгжил буюу хуримтлалын бүлэг байгуулсан байна. Үүнд ахмадууд, эмэгтэйчүүд оюутан сурагчид хамрагдаж оролцдог байна.

Тэрээр Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Шалгуур үзүүлэлтээс гадна цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлллийг цаг тухай бүрт нь авч шуурхай ажиллаж, арга хэмжээ авдаг байна. Тухайлбал, газар хөдлөлтэй холбоотой асуудал, халдварт өвчин, орчны бохирдол, цацрагийн нөхцөл байдлын талаар тодорхой арга хэмжээ авч ажилладаг байна.

Түүнчлэн манай цэрэгжсэн байгууллагууд сайн ажилладаг гэдгийг онцолоо. Энхийг сахиулах үйл ажиллагаа, Хааны эрэлд үйл ажиллагаа олон улсад нэр хүндтэй болсон гэв.

Мөн шүүх эрх мэдлийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хууль эрхзүйн нэг шинэчлэл нь шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон байна. Мөн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, хуульч гэдэг мэргэжлийг хуулийн тодорхой шалгууртай, хүлээх үүрэг хариуцлагатай болгосон нь бас нэг шинэчлэл гэв. Монголд албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооно. Үүнийг тогтоохын төлөө ажиллах ёстой гэдгийг ч хэлж байлаа. Албан тушаалтнууд хуулиас дээгүүр байдаг юм шиг хандлага өөрчлөгдөж байгааг сайшаалаа. Ерөнхийлөгчийн тайлан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *