Тэрбумтан Дональд Трамп ерөнхийлөгч болоход 26 санал буюу мандат дутуу байна. Тэрбээр 244 саналтай явна. Харин түүний өрсөлдөгч Хилари Клинтон 215 саналтай байгаа юм. Тэгвэл Трампийн ялах магадлал ихсэх тусам дэлхийн санхүүгийн байдал өөрчлөгдөж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Лондонгийн “ICE” биржийн арилжаагаар ирэх оны нэгдүгээр сард худалдах “Брэнт” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг баррель нь 44.59 доллар болжээ. Энэ оны наймдугаар сараас хойш анх удаагаа тус нефтийн үнэ буурч нэг баррель нь 45 ам.доллароос доошилсон байна. Нефтийн үнэ буурч байгаа нь АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой гэв.
Мөн Трампийн ялалт Токио хотод ам.долларын ханш унахад хүрчээ. Нэг ам.долларыг 103 иенээс доош ханшаар худалдан авах болжээ.