Categories
гадаад мэдээ

Трамп, Путин хоёр өнөөдөр Хелсинкт уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний анхны уулзалт өнөөдөр Финляндын нийслэл Хелсинк хотод болно. Уг уулзалтыг ирэх есдүгээр сард болох Москва хотын даргын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зохион байгуулна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн. Уулзалтаар Дональд Трамп хоёр орны харилцааг сайжруулахыг зорьсон байна. Үүний зэрэгцээ уулзалтаар зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарч эхэлсэн талаар ярилцахаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

АНУ-ын Хууль зүйн яамнаас 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оросууд хөндлөнгөөс оролцсон хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Оросын 12 тагнуулчийг өнгөрсөн Баасан гаригт баривчилсан. Улмаар энэ хэрэгт холбогдуулан баривчилсан Оросын иргэдийн тоо 25-д хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хардлага, мөрдөн шалгах ажиллагаа хоёр орны харилцааг эрс муутгаж, харилцан дипломатуудыг хөөх хүртэл сөргөлдөөнд хүргэсэн юм.

Гэсэн хэдий ч Оросын тал уулзалт болно гэж мэдэгдсэн бөгөөд Кремлийн зөвлөгч Юрий Ушаков “АНУ, Оросын харилцаа маш муу байна. Харилцааг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй” хэмээн хэлжээ.

ОХУ, АНУ хоёр 1807 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Дональд Трамп АНУ-ын өмнө байгуулсан худалдааны болон олон гэрээг улс орны ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн шүүмжилж, өөрчлөх, гарах арга хэмжээ авсан билээ. Сүүлд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн үед 2010 онд хоёр орны стратегийн цөмийн зэвсгийн хэмжээг 1550 цөмийн хошуугаар хязгаарлахаар хэлэлцэж тохиролцон Шинэ эхлэл гэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний хүчинтэй хугацаа 2021 онд дуусах аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт буюу долоодугаар сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Их Британид анхны айлчлалаа эхлүүлсэн. Трамп Их Британид айлчлах үеэр олон мянган эсэргүүцэгчтэй тулгарсан юм. Түүний айлчлал Их Британийн ард иргэдийн эсэргүүцлийн улмаас удаан хугацаанд хойшилсон юм. Тэрбээр долоодугаар сарын 12-нд Лондон хотноо орших АНУ-ын Элчин сайдын яаманд буудаллажээ. Гэвч Элчин сайдын яамны гадна эсэргүүцлийн жагсаал болж, 1000 гаруй хүн цугласан байна. Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр исламын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй гэж мэдэгдсэнээс хойш Их Британийн ард иргэд түүнийг хүчтэй эсэргүүцэх болжээ.

Трамп, Путин хоёр өнөөдөр Хелсинкт уулзана

Зургаан метр өндөр улбар шар живх өмссөн “Бяцхан Трамп” агаарын бөмбөлгийг баасан гаригийн өглөө Британийн парламентын ордны гадаа хоёр цагийн турш хөөргөсөн. Энэ үеэр 2000 гаруй хүн талбайд цугларсан байжээ. Хотын зөвлөлөөс хөөргөх зөвшөөрөл авахын тулд нийт 13,554 хүн гарын үсэг зурсан аж. Трампын айлчлалд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцэгчид Их Британи даяар жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Тэд Трампын үзэл бодол, цагаачлалын бодлого, Их Британи, Америкийн худалдааны асуудал зэрэгт Трампыг буруутгаж, ялгаварлан гадуурхагч ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн түүний амралтын өдөр хийсэн Шотланд дахь айлчлалын үеэр 3000 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Их Британийн хатан хаан II Элизабет болон ерөнхий сайд Тереза Мэй нартай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцээ хийлээ. Трамп Их Британи улсыг Европын холбооноос гарах шийдвэрийг нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж.

Трамп, Путин хоёр өнөөдөр Хелсинкт уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейтэй албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ “Brexit” (Britain Exit) төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Их Британи Европын холбооноос гарвал дангаараа АНУ-тай худалдааны гэрээ байгуулахад хүндрэлтэй байх болно гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британи дахь айлчлалаараа сэтгүүлч Пиерс Моргантай хийсэн ярилцлагадаа 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр, тиймээ, бүгд л намайг хүсч байна шүү дээ. Намайг ялах хүнийг ардчилсан хүчний намаас би лав олж харахгүй байна гэжээ.

Трамп, Путин хоёр өнөөдөр Хелсинкт уулзана

Айлчлалынхаа хүрээнд Трамп Хатан хаан Элизабеттэй цай ууж, Брекситын (Britain Exit) тухай ярилцжээ. “Бүгд л энэ асуудлыг хялбархан юм шиг бодсон боловч эсрэгээрээ байсан. Түүний зөв. Энэ бол ээдрээтэй асуудал. Хэн ч ийм ярвигтай болно гэдгийг төсөөлөөгүй байх. Одоо юу болохыг харж л байя” хэмээн Доналд Трамп өгүүлжээ. Түүнээс 92 настай Хатан хаан Элизабетын тухай сэтгэгдлийг нь асуухад “Тэр бол үнэхээр гайхамшигтай бүсгүй. Ухаалаг бас үзэсгэлэнтэй. Тэр бол онцгой” гэж хариулжээ. Европт болсон НАТО-ийн чуулга уулзалтын үеэр Трамп Герман улс яагаад эрчим хүчээр ОХУ-аас хараат байгааг асууж, мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейгийн хэрэгжүүлж байгаа Брексит стратегийг шүүмжилсэн боловч хожим нь Ерөнхий сайд Тереза Мейгээс уучлалт хүсч 2019 оны гуравдугаар сард Их Британи улс Европын холбооноос гарах үед худалдаа наймааны түншлэлийн гэрээ байгуулна гэдгээ амлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *