Categories
мэдээ спорт

Тоттенхэм “Анфилд Рөүд”-ээс нэг оноо авлаа

Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа.Энэ тойрогт Лиерпүүл клуб талбайдаа Тоттенхэмийг хүлээн авч ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 2:2-оор тэнжээ. Тоглолтын 3 дахь минутанд Египт “Месси Мухамед” Сала, Тоттенхемийн хагас хамгаалагч Эрик Дайрын алдааг овжин ашиглаж гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг нээсэн. Гоол алдсан зочид илүү довтолсон тоглолт үзүүлж байсан ч эхний үед гоол оруулж чадаагүй. Тэдний хичээл зүтгэл хоёрдугаар үеийн 80 дахь минутанд үр дүнгээ өгч Уиктор Ваняма гоол хийж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин тоглолтын төгсгөл 90 дэх минутанд Сала дахин гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан ч нэмэлт цагийн 95 дахь минутанд Хари Кейн торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ нь түүний премьер лигт оруулж буй 100 дахь гоол нь болсон юм. Ингэснээр Ливерпүүл 51 оноотой болсон бол Тотенхэм 49 дэх оноогоо авлаа.

Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Манчестер сити Бөрнлигийн талбайд зочилж 1:1-ээр тэнцээ салгасан бол Манчестер Юнайтед Хаддерсфейлдийг Олд Трафоддоо хүлээн авч 2:0-ээр буулгаж авчээ. “Улаан чөтгөр”-үүдээс Ромелу Лукаку болон шинэ наймаа Алексис Санчес нар гоолдсон юм.

Брайтон хөв албион 3:1 Уэстхэм

Арсенал 5:1 Эвертон

Лестер сити 1:1 Суонси сити

Кристал палас 1:1 Нью Касл

Боурнмут 2:1 Сток сити

Уэстбром 2:3 Саутхемптон

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *