Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОСК-ийн цахим сугалаагаар 350 иргэн шалгарчээ

Төрийн орон сууцны корпорациас Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах шаардлага хангасан 2374 иргэн өнгөрсөн сарын 28-ны өдөр цахим сугалаанд оролцсон юм.

Цахим сугалаагаар нийт 350 иргэн шалгарсан байна. Шалгарсан иргэд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авсан бөгөөд 275 иргэн байрны түлхүүрээ гардан авсан байна.

Иргэд мэдэгдэл хүлээж авснаас хойш 72 цагийн дотор гурван сарын түрээсийн барьцаа төлбөр, төвдугаар сарын үлдэгдэл төлбөр, зургадугаар сарын байрны төлбөрөө хийж, гэрээ байгуулснаар энэ сарын 13-нд байрны түлхүүрээ эхнээсээ гардан авчээ.

Төрийн орон сууцны корпорацийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Нарантуяа “Цахим сугалаагаар шалгарсан иргэдэд долоо хоногийн хугацаа өгсөн байсан учраас иргэд мөнгөө бэлдчихсэн байна. Энэ хөтөлбөр их хүлээлттэй байсан нь харагдлаа. Богино хугацаанд олон иргэнд хамрагдлаа. Манай байгууллагад сугалаанд шалгарсан иргэдээс төлбөрөө төлж чадахгүй иргэд байвал оронд нь орох хүсэлтэй иргэдийн өргөдөл ирж байна” гэв.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр “Буянт-Ухаа 2” хороололд хэрэгжиж байгаа бөгөөд түрээсийн байрны гэрээ энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэнэ. ТОСК-иас энэ сарын 18-ны өдөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулах ёслол болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *