Categories
мэдээ спорт

Торонто Рэпторсууд НБА-ийн аваргын цомыг хүртсэн баяраа тэмцэлдэж байна

2019 оны 6-р сарын 14-ний 12:03 цагт Торонто Рэпторс нь албан ёсоор NBA-ийн аварга юм! Канад улсын Онтарио мужийн Торонто Репторс баг 2018-2019 оны НБА-ын финалын цувралд сагсан бөмбөгийн эзэнт гүрнийг байгуулж, өнөө цагийг ноёлж буй Голден Стейт Уорриорз багийг “4:2”-ын харьцаатай буулган авч ялалт байгуулснаар түүхэндээ анх удаа НБА-ын аваргын цомыг хүртлээ. Канад улс НБА-ын аваргын цомтой болсон энэ үйл явдал нь 37 сая хүн амтай тус улсын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдлуудын нэг боллоо.

image

image

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Kyle Lowry

Торонто Репторс багийн удирдлагууд зөв бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хэдэн жилийн өмнөөс НБА-ын аваргын төлөө өрсөлдөх амбийцтай контендор багийг бүрдүүлсэн ч Леброн Жэймсийн сүүдрээс гарч чадахгүй л байв. Харин улирлын эхэнд тус баг ерөнхий дасгалжуулагч болон хамгийн гол тоглогчоо солилцоонд оруулсан нь тэдэнд итгэх итгэлийг үлэмж хэмжээгээр бууруулсан юм. Улирлын эхэнд хүнд бэртлээс иргэж ирсэн Кавай Леонардтай хамт тэднийг энэ хол явж, аварга болно гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Цом гардуулах үеэр тус багийн эзэн, ерөнхий менежер, дасгалжуулагч, тоглогчид бүгд нулимс дүүрэн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн юм. Дасгалжуулагч Ник Нөрс “Үнэхээр хэцүү улирал, аваргын цуврал боллоо. Бид багаараа ажиллаж, урагшилж чадлаа. Энэ бол зөвхөн бидний цом биш, энэ бол Канад улсын цом юм. Канад улс аварга боллоо” гэсэн юм.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогч болсон Кавай Леонард “Би баг, удирдлага, дасгалжуулагч, Торонто хот, Канад улсад талархаж байна. Өнгөрсөн жил миний хувьд үнэхээр хэцүү болж өнгөрсөн гэдгийг та бүхэн бүгд мэднэ. Энэ бүхнийг даван туулахын тулд хичээсэн зүтгэл минь талаар өнгөрсөнгүй” гэжээ. Тэрээр хоёр өөр багийн өмсгөлтэй НБА-ын финалын үнэ цэнэтэй тоглогч болсон түүхэн дэх гурав дахь тоглогч болсон юм. Түүнээс өмнө домогт Карин Абдул Жаббар болон Леброн Жеймс нар энэ амжилтыг үзүүлж байв.

Кавай Леонард өмнө нь 2014 онд хуучин баг болох Сан Антонио Спөрсийн хамтаар Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Крис Бош гэх их гурвалаар тэргүүлүүлсэн тухайн үеийн НБА-ыг хаанчлаад байсан Миами Хит багийг Финалын цувралд “4:1”-ээр буулган авч байсан юм. Тэрээр орчин цагийн сагсан бөмбөгт Леброн Жеймсийн эсрэг хамгийн амжилттай тоглодог нэгэн бөгөөд хоёр дахь удаагаа хаанчлагч багийг цувралд илүүрхлээ.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Тус бүрэлдэхүүн нь НБА-ын сүүлийн 50 жилийн түүхэнд драфтын эхний арваар сонгогдсон нэг ч тоглогчгүйгээр финалд шалгарсан анхны баг болсон гэдгээс энэ багийг тоглогчдынхоо ур чадварыг хөгжүүлэх тал дээр ямар их хөдөлмөрлөсөн нь харагдах юм.

НБА-ын 2018-2019 оны аварга Торонто Репторс багийн бүрэлдэхүүнд ерөнхий дасгалжуулагч Ник Нөрсийн удирдлага доор багийн ахлагч Кайл Лаури, финалын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонард, Камеруны цагаач Паскал Сиакам, Испани тамирчин Марк Газол, Конго дүрвэгч Сөрж Ибака, Данни Грийн, Фред Ванфлийт, Норман Паул, Их Британи тамирчин ОЖ Аннуноби, Патрик Маккав, Жордан Ллойд, Тайвань гаралтай Жереми Лин болон Жоди Мийкс тэргүүтэй тамирчид тоглож аваргын цомыг хүртлээ.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Өрсөлдөгч Голден Стейт Уорриорз багийн хувьд сүүлийн таван жил НБА-ын финалд шалгарахдаа гурван удаад нь аваргын цомыг өргөөд байв. Энэ цувралд тус багийн гол тоглогчдын нэг Кевин Дурант ахиллэсийн шөрмөсний гэмтлийн улмаас оролцоогүй юм. Тус багийн НБА-ын ноёрхсон системийн гол хоёр баганы нэг болох Клэй Томпсон мөн бэртлийн улмаас энэ цувралд бүрэн оролцож чадаагүй нь Голден Стейт Уорриорз баг сүүлийн таван жилд ямар их эрч хүч зарцуулж, ядрал авсан болохыг илэрхийлж байна.

nba 2019 winner tronto зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *